Хүний эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай бизнесийн байгууллагуудад зориулсан цахим хуудас

Бизнес

ба

Хүний эрх

Logo
Logo
Logo

Бизнесийн салбарынхан зөвхөн ашиг орлого бий болгоход анхаардаг уламжлалт арга барилаас гадна байгаль орчин болон нийгэмд үзүүлэх нөлөөлөл гэх мэт санхүүгийн бус хүчин зүйлсээ харгалзан үзэх боллоо. Энэхүү нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн байгууллага нь өртгийн сүлжээ болон ханган нийлүүлэгчид зэрэг хамтрагчдын үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүний эрхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх явдлыг хангаж ажиллах шаардлагатай болов. 

Бизнес ба хүний эрхийн Удирдах Зарчмууд

Бизнес болон хүний эрх нь дээрх зорилгын  нэг хэсэг юм. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл 2011 онд “Бизнес ба хүний эрхийн Удирдах Зарчмууд”-ыг баталсан ба тус зарчмуудад зааснаар бизнесийн бүх байгууллага өөрсдийн хэмжээ, салбар, байршил, өмчлөл болон бүтцээс үл хамааран үйл ажиллагаанаасаа үүдэлтэй хүн болон байгаль орчинд үзүүлэх аливаа сөрөг нөлөөллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бууруулахад “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г зайлшгүй хийх үүрэгтэй юм. Энэ нь бизнесийн байгуулллагыг бодитой болон болзошгүй эрсдлийг даван туулж, шийдвэрлэхэд туслах юм.

Төслүүд

Бизнесийн байгууллагууд хүний эрх, байгаль орчинд ээлтэй ажиллах бодлого, хандлага, практикийг дэмжих зорилго бүхий хоёр төслийг НҮБХХ-өөс Монголд хэрэгжүүлж байна. Эдгээр нь Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэй “Бизнес ба хүний эрх Азийн хөтөлбөр” болон Япон улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэй “Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх нь” төслүүд юм.

Олон улсын чиг хандлага

Дэлхийн дахинд хувьцаа эзэмшигчид, бизнесийн түншүүд, хэрэглэгчид, олон нийтийн зүгээс бизнес эрхлэгчдээс үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай явуулахыг шаардаж байна. 

Энэхүү үүрэг хариуцлагыг биелүүлэхийг заасан хууль тогтоомжийг дэлхийн эдийн засгийн томоохон гүрнүүд болох Герман, Франц, Австрали болон Норвеги улсууд баталсан бол Европын Холбооноос ийм төрлийн хууль удахгүй батлахаар яригдаж байна.

Хүний эрхийн магадлан шинжилгээ

Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх энэхүү үүрэг хариуцлага нь олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх компаниуд, Монгол Улсад бизнес эрхэлж буй дотоодын болон гадаадын компаниудад ч ихээхэн хамааралтай болж байгаа юм.

Мэдээ мэдээлэл

Гарч болох эерэг нөлөө

Хүний эрхийн магадлан шинжилгээг хийснээр бизнесийн байгууллагууд өнөөгийн худалдааны чиг хандлагатай хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байж, өөрсдийн үйл ажиллагаа болон ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй аливаа нэр хүндийн болон хариуцлагын эрсдлээс сэргийлэхэд тус дөхөм болох юм.

 

 

Тогтвортой хөгжлийн зорилго

НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн “Бизнес ба Хүний эрх” төслүүд нь Тогтвортой хөгжлийн зорилго 1, 5, 8, 10, 13, 16, 17 –г хэрэгжүүлэхэд шууд болон шууд бусаар хувь нэмрээ оруулж байна. Хэнийг ч ардаа орхилгүйгээр хүний эрхийг хүндэтгэдэг, хариуцлагатай бизнесийг түгээн дэлгэрүүлцгээе.

Медиа

Цар тахлын нөлөөнөөс
тэгш шударгаар ангижрах нь

КОВИД-19 цар тахлын үр дагавар нь бизнесийн үйл ажиллагаа болон хүмүүсийн аж амьдралыг ихээхэн дордуулсан ба цар тахлын нөлөөнөөс бүгд тэгш, шударгаар ангижрах зайлшгүй шаардлагыг бий болгов. Хариуцлагатай бизнесийн байгууллагууд нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн сацуу өөрсдийн ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг бүхий л үе шатандаа тогтвортой үйл ажиллагааг хангаснаар энэхүү цар тахлын нөлөөнөөс тэгш, шударгаар ангижрах боломжтой юм.

 

Товхимол

Холбоотой сайтууд

Энэхүү сайтуудад зочилсноор та бүхэн НҮБ-аас баталсан Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг улс орнууд хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй талаар бодлогын баримт бичиг, яриа хэлэлцээр, олон улсын хурлын мэдээлэл, экстертүүдийн нийтлэлүүдийг уншихаас гадна бизнесийн байгууллагууд хүний эрхийг хэрхэн хүндэтгэн ажиллаж буй тухай, хариуцлагатай бизнесийн санал санаачилга, сайн туршлагын талаар сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой. 

Түүнчлэн бизнес ба хүний эрхийн чиглэлээр НҮБХХ-ийн төслүүдийн хэрэгжүүлж буй ажлууд болон сургалт, судалгаа, гарын авлага зэрэг мэдлэгийн бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах сайтуудад зочилно уу.