Дэлхийн дахинд хувьцаа эзэмшигчид, бизнесийн түншүүд, хэрэглэгчид, олон нийтийн зүгээс бизнес эрхлэгчдээс үйл ажиллагаагаа ил тод, хариуцлагатай явуулахыг шаардаж байна.

Энэхүү үүрэг хариуцлагыг биелүүлэхийг заасан хууль тогтоомжийг  дэлхийн эдийн засгийн томоохон гүрнүүд болох Герман, Франц, Австрали болон Норвеги улсууд баталсан бол Европын Холбооноос ийм төрлийн хууль удахгүй батлахаар яригдаж байна.

 

Хууль баталсан улс орнууд:

 

Европын Холбооны компаниудад Европын комиссоос тавьсан сүүлийн үеийн шаардлага:

  1. Компанийн бодлогодоо хүний эрхийн магадлан шинжилгээ (ХЭМШ)-г тусгах;
  2. Хүний эрх болон байгаль орчинд үзүүлэх бодит болон болзошгүй сөрөг нөлөөллийг илрүүлэх;
  3. Урьдчилан сэргийлэх, болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах;
  4. Бодит сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгах болон бууруулах;
  5. Гомдол гаргах үйл явцыг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх;
  6. Магадлан шинжилгээний бодлого, авч буй арга хэмжээний үр дүнг хянах;
  7. Магадлан шинижлгээний үр дүнг олон нийтэд мэдээлэх.

 

Япон улсын Засгийн газар нь “Хариуцлагатай ханган нийлүүлэлтийн сүлжээнд Хүний эрхийг хүндэтгэх удирдамж”-ийг баталсан.

Бусад оронд үйл ажиллагаа явуулж байгаа Япон компаниудын өрсөлдөх чадварыг хадгалж үлдэх, компаниудыг дэмжих зорилготой гаргасан магадлан шинжилгээний удирдамж юм.

Япон улс нь албадан хөдөлмөрөөр бий болсон аливаа бараа бүтээгдэхүүнийг хориглох тухай хуулийг боловсруулах зэргээр бизнес ба хүний эрхийн асуудлаар авах цаашдын арга хэмжээг тодорхойлороор зорьж байна.