Хариуцлагтай ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хүний эрхийг хүндэтгэх тухай удирдамж - Товчилсон хувилбар


2024
950
3
  • Хүний эрхийг хүндэтгэхэд юуг анхаарах вэ?

    • 2011 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Бизнес ба хүний эрхийн Удирдах зарчмуудыг санал нэгтэй баталснаар бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэн ажиллахыг шаардах олон улсын хүчин чармайлтыг улам эрчимжүүлэв
    • Япон Улсын Засгийн газар мөн НҮБ-ын Удирдах зарчмуудад үндэслэн 2020 онд Бизнес ба хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг (2020–2025 он) боловсруулжээ.
    • 2021оны 11 сард нийтлэгдсэн Япон компаниудын ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хүний эрхийг хүндэтгэх арга хэмжээний талаарх санал асуулгын үр дүнгээс харахад Япон Улсын Засгийн газраас энэ чиглэлээр удирдамж гаргуулах хүсэлт компаниудын дунд их байжээ.
    • Одоогоор ихэвчлэн Европын улс орнууд дотоодын хууль тогтоомжиндоо бизнесийн байгууллагуудыг хүний эрхийг хүндэтгэж ажиллах үүргийг тусгаж байна.
    • Япон Улсын Засгийн газраас уг Удирдамжийг (1) НҮБ-ын Удирдах Зарчмууд, ЭЗХАХБ-ын Үндэстэн дамнасан компанийн удирдамж, ОУХБ-ын Үндэстэн дамнасан компанийн тухай тунхаглал болон бусад олон улсын стандартуудад тулгуурлан (2) тодорхой, ойлгоход хялбар байдлаар жишээн дээр үндэслэн боловсруулав.
Хариуцлагтай ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх хүний эрхийг хүндэтгэх тухай удирдамж - Товчилсон хувилбар