Хүний эрхийн магадлан шинжилгээ хийснээр бизнесийн байгууллагууд өнөөгийн худалдааны чиг хандлагатай хөл нийлүүлэн үйл ажиллагаа явуулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байж, өөрсдийн үйл ажиллагаа болон ханган нийлүүлэлтийн үйл ажиллагаанаас гарч болзошгүй аливаа нэр хүндийн болон хариуцлагын эрсдэлээс сэргийлэхэд тус дөхөм болох юм.

Хүний эрхийн магадлан шинжилгээ хийснээр бизнесийн байгууллагад гарч болох эерэг үр нөлөө 

  • Ажилтны ажилдаа хандах сэтгэл ханамж нэмэгдэж (ажлын уян хатан нөхцөл, ажил амьдралын тэнцвэрт байдал), улмаар бүтээмж нэмэгдэх
  • Хүн, байгаль орчинд ээлтэй байгууллагад ажиллах хүмүүсийн сонирхол нэмэгдэх, боловсон хүчний эргэц буурах 
  • Хөдөлмөрийн маргаан, эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл буурах 
  • Олон нийтийн компанид итгэх итгэл нэмэгдэж, компанийн нэр хүнд, үнэ цэнэ өсөх
  • Хариуцлагатай компанийн нэг шалгуур хүний эрхийг хүндэтгэж ажилласнаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэх 
  • Компанийн эрсдэлийн удирдлага, дотоод мэдээллийн урсгал сайжрах, дотооддоо  аутсортинг хийх мэдлэг ур чадвараа хөгжүүлэх
  • Компанийн засаглал бэхжих, бизнесийн өрсөлдөх чадвар нэмэгдэх 
  • Ханган нийлүүлэгчдийн гүйцэтгэлийг сайжруулах систем бий болгох 
  • Ханган нийлүүлэлтийн сүлжээнд аливаа эрсдэл гарахаас сэргийлэх 
  • Магадлан шинжилгээ хийх явцад эрх нь зөрчигдөж байгаа хүмүүс асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар саналаа дэвшүүлдэг учраас аливаа шийдвэр гаргалтад илүү сайнаар нөлөөлөх
  • Үйл ажиллагаандаа магадлан шинжилгээ хийж хэвших нь бизнесийг нэр хүндийн болон аливаа хуулийн эрсдэлээс сэргийлж, урт хугацаанд тогтвортой, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, оршин тогтноход эерэг нөлөөтэй. 

Хүний эрхийн магадлан шинжилгээ хийснээр хүрээлэн буй орчин, нийгэмд гарч болох эерэг үр нөлөө

  • Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай тогтвортой бизнесүүдийг түгээн дэлгэрүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулах 
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулах
  • Авлига хээл хахуулиас ангид шударга өрсөлдөөнийг бий болгох 
  • Хариуцлагатай бизнесүүдийг түгээн дэлгэрүүлснээр тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох эерэг үр нөлөөтэй.