Европын Холбооны санхүүжилттэй, НҮБХХ-ийн хэрэгжүүлдэг “Бизнес ба хүний эрх” төсөл

Төсөл хэрэгжүүлэгч талууд

ГХЯ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр

Санхүүжүүлэгч байгууллага

Европын Холбоо

Төсөл хэрэгжих хугацаа

48 сар (2020-2023)

Төсөл хэрэгжих улс орон

Монгол Улс + 6 улс

Оролцогч талууд

Төслийн зорилтот төрийн байгууллагууд, бизнесийн салбар, бусад холбогдох төр болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтТөслийн зорилтот төрийн байгууллагууд, бизнесийн салбар, бусад холбогдох төр болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт

Төслийн зорилтууд
  • НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс баталсан Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмуудад бодлого хөтөлбөрийг нийцүүлэх 
  • Бизнесийн салбарт хүний эрхийг хангах асуудлаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх 
  • Зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хүний эрхийг хангасан арга замуудыг нэвтрүүлэх 
  • Бизнесийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөөллийн хоорондын хамаарлыг илүү ойлгож, бодлогын арга хэмжээнд тусгах 
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
  • Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх 
  • Бизнесийн тодорхой салбаруудад (уул уурхай, ноос ноолуур, хүнс хөнгөн үйлдвэр) Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг таниулах, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэх, тус зарчмуудад туссан Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх аргачлалыг танилцуулах, нутагшуулах
  • Тодорхой компаниудад Хүний эрхийн магадлан шинжилгээ хийх туршилтын жижиг төсөл хэрэгжүүлж, гарсан эерэг үр дүнг олон нийтэд сурталчлах 
  • Зөрчигдсөн эрхийг сэргээх механизмыг сурталчлан таниулах, бодлогын шинэчлэл хийх хүрээнд хууль шүүхийн байгууллага, ХЭҮК-той хамтарч ажиллах 
Хүрэх үр дүн
  •  Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмуудыг хэрэгжүүлэх Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдах
  • Гурван салбараас сонгогдсон гурван компанид Хүний эрхийн магадлан шинжилгээ хийж, сайн туршлагыг бий болгож, нутагшуулан, гарсан эерэг үр дүнг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байх 
  • Зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх механизмийн талаар салбарын хэмжээнд шүүх, хуулийн салбарын хэмжээнд судалгаа  хийж, цаашид механизмыг үр дүнтэй нэвтрүүлэх арга замыг тодорхойлсон байх