НҮБХХ-ийн “Бизнес ба хүний эрх” болон “Байгаль орчны засаглал” төслүүд Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоотой хамтран Монгол улсын уул уурхайн салбарын хамгийн том компаниудын нэг “Эрдэнэс Таван Толгой” ХК-д “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-ний хөтөлбөрийг эхлүүллээ. 
Уг ажлын хүрээнд төслийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Эрдэнэс Таван Толгой ХК-ийн нүүрсний уурхайд ажиллаж, ажлын байр, ажилтнуудын амьдрах орчин нөхцөлтэй танилцан, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар уурхайн ажиллагсадтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийж, судалгаа авлаа. 

НҮБ-ын “Бизнес ба хүний эрхийн зарчмууд”-д (31 зарчим) тусгасан “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г компаниуд хийдэг болсноор бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, хүний эрхэд учирч болох сөрөг нөлөөг илрүүлэх, бууруулах, зөрчлийг арилгахад ач холбогдолтой юм. 

Европын Холбооны санхүүжилттэй, НҮБХХ-ийн “Бизнес ба хүний эрх” төсөл 
Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн санхүүжилттэй “Байгаль орчны засаглал” төсөл