Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх Глобал” төслөөс Монгол болон Япон улсуудын бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүдэд зориулан "Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн магадлан шинжилгээний тухай" сургалт зохион байгуулж байна.

Оролцогчид сургалтын үеэр олж авсан мэдлэг, туршлагаа өөрсдийн бизнестээ хэрэгжүүлж, хүний эрхийг хүндэтгэдэг хариуцлагатай бизнесүүдийн зарчмуудыг Монгол Улс болон Япон Улсад нутагшуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.